Олон улсын хөлбөмбөгийн холбоо (ФИФА)-ноос жил бүр дэлхийн хөлбөмбөгийн оны шилдгүүдийг шалгаруулах "The Best FIFA Football awards" ёслолын ажиллагааг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай.
Монгол Улсаас “Таван цагариг” сонины сэтгүүлч Ц.Энхтүвшин саналаа өгсөн байна. Тэрбээр 2017 оноос хойш монгол сэтгүүлчдээ төлөөлж байгаа бөгөөд өнгөрсөн жил буюу 2022 онд Катарын ДАШТ-ийг газар дээрээс нь сурвалжилсан юм.
“Оны Шилдэг хөлбөмбөгчин”, “Шилдэг дасгалжуулагч”, Шилдэг хаалгач”, “Шилдэг гоол”, “Шилдэг хөгжөөн дэмжигчид”, “Цэвэр шударга тоглолт”, “Шилдэг гарааны 11” гэсэн ангиллаар шилдгүүдийг тодруулдаг.
Хөлбөмбөгийн “Катар-2022” ДАШТ өнгөрсөн оны төгсгөлөөр болсон учраас 2022 оны хөлбөмбөгийн шилдгүүдийг тодруулах ёслолын ажиллагаа энэ онд буюу 2023 оны хоёрдугаар сарын 27-нд Францын Парис хотноо болох юм.
Оны шилдгүүдийг үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, багийн ахлагч нар, мөн мэргэжлийн сэтгүүлчид, хөгжөөн дэмжигчдийн саналаар тодруулдаг уламжлалтай.
"The Best FIFA football awards"- ийн хамгийн ихээр олны анхаарлыг татдаг шагнал бол Оны шилдэг эрэгтэй хөлбөмбөгчин бөгөөд энэшагналыг хамгийн сүүлп буюу 2020, 2021 онд Роберт Левандовски 2 удаа дараалан хүртсэн билээ.