МҮОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган манай эх оронд хүрэлцэн ирээд буй Японы Боксын холбооны ерөнхийлөгч Учида Саданобуг өчигдөр /2023.02.07/ Олимпик хауст хүлээн авч уулзлаа.
Уулзалтын үеэр Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууган Монгол, Япон хоёр орны боксын спортын уламжлалт найрсаг харилцааг сэргээж, хамтарсан бэлтгэлийг зохион байгуулах сонирхолтой байгаагаа илэрхийлэв.
Ноён У.Саданобу энэ санаачилгыг бүрэн дэмжиж, Монгол руу чиглэсэн үйл ажиллагаагаа идэвхжүүлэхээр төлөвлөж байгааг дуулгав.
Тэрбээр өнөөдөр Спортын төв ордонд болж буй Улсын аварга шалгаруулах боксын тэмцээнийг очиж, тамирчдын тулааныг үзэж сонирхсон юм.