Хурга махлуулж, 45 кг жинд хүргэн борлуулах замаар бэлчээрийн доройтлыг бууруулах боломжтой.
Жилээс жилд малын тоо өсөж байгаа нэг шалтгаан нь бэлчээрийн даац хэтэрч, тэжээл дутагдсанаас мал бага, өсвөр насандаа нядалгааны жинд хүрэхгүй байгаатай холбоотой юм.
БОУАӨЯ, ХХААХҮЯ, НҮБХХ-с хэрэгжүүлж байгаа “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь ENSURE” төслийн хүрээнд хурга махлуулж, борлуулах шинэлэг загварыг төслийн сумдад туршсан байна.
Туршилтын үр дүнд хавар төллөсөн эх хонинд 45 хоногийн турш өдөрт 250 грамм хүчит тэжээл өгч хурганы намрын амьдын жинг 45 кг хүргэж, борлуулах боломжтойг батлаад байна.
Үүний үр дүнд бэлчээрийн ачааллыг 40 хувиар бууруулж, тэжээлийн зардлаа хасаад олох малчдын цэвэр орлогыг олон сая төгрөгөөр нэмэгдүүлэх боломжтой нь нотлогдсон.
Ингэснээр мах үйлдвэрлэлийг бууруулалгүйгээр 2023 онд тоологдсон 29.4 сая хонийг 15.3 сая толгой болгож, малаас ялгарах хүлэмжийн хийг 2.7 сая жишиг тонноор бууруулна гэж Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас мэдээллээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!