Эмэгтэйчүүдийн боксын дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Энэтхэг улсын Шинэ Дели хотноо үргэлжилж байна.
Өнөөдөр мөнгөн медалийн төлөөх хагас шигшээ шатны тулаанууд эхэлж, 48 кг жинд ОУХМ Лутсайханы Алтанцэцэг Морокко улсын тамирчин Ясмин Муттаки-г 5:0-ээр ялж ДАШТ-ий мөнгөн медалийн болзол хангалаа.
Шүүгчдийн үнэлгээ:
Л.Алтанцэцэг /Монгол/
Ясмин Муттаки /Марокко/
Перу 30 : 27
Зимбабве 30 : 27
Фижи 30 : 27
Турк 30 : 27
Индонез 29 : 28
Энэтхэгийн Ниту Гангастай Дэлхийн аваргын алтан медалийн төлөө тулалдана. Н.Гангас 22 настай залуу тамирчин ч залуучуудын дэлхийн хошой аварга, 2022 оны Commonwealth Games наадмын аварга юм.