Өнөөдөр буюу 2023 оны 3 дугаар сарын 24-ны өдөр болох үйл явдлын зарим мэдээллийг тоймлон та бүхэнд хүргэж байна.
09.00 цагт ХӨСҮТ-д: Сүрьеэтэй тэмцэх дэлхийн өдрийг тохиолдуулан сүрьеэгийн өдөрлөг зохион байгуулагдана. /ХӨСҮТ-ийн амбулаторийн тасаг/
09.30 цагт Улсын 2 дугаар Төв эмнэлэгт: "Үйлчлүүлэгчийн аюулгүй орчин- халдварын сэргийлэлт хяналт" аяны өдөрлөг болно. Энэ үеэр эрүүл мэндийн ажилтны урьдчилан сэргийлэх үзлэгийн талаар мэдээлэл өгнө.
10.00 цагт Төрийн ордонд: Монгол Улсын Их Хурлын 2023 оны Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
11.00 цагт ЭМЯ-ны байранд: “Сүрьеэ өвчинтэй тэмцэх дэлхийн өдөр”-т зориулсан хэвлэлийн бага хурал хийнэ. Энэ жилийн дэлхийн өдрийг “Тиймээ бид сүрьеэ өвчнийг устгаж чадна” уриан дор тэмдэглэж буй бөгөөд хэвлэлийн бага хуралд ЭМЯ, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгчийн газар, ХӨСҮТ, НЭМҮТ-ийнхөн оролцож дэлхйин улс орнуудад сүрьеэ өвчний талаар баримталж буй бодлого, Монгол Улс дахь сүрьеэгийн тусламж үйлчилгээний өнөөгийн байдал зэрэг олон асуудлаар мэдээлэл өгнө. Утас: 91915340.
11.30 цагт “Монгол ньюс” Мэдээллийн төвд: "Байгалийн хогоор тархины хогийг цэвэрлэцгээе" сэдвээр "Тэнгэрлэг Монгол", "Чийрэг Монгол" зэрэг дөрвөн ТТБ-аас мэдээлэл өгнө.
12.30 цагт Хангарди ордны 14 давхарт: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанд анх удаа дугуйн болон явган хүний замыг хариуцсан тусгай нэгж байгуулсан талаар болон тус нэгж энэ онд ямар ажлууд хийх талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер М.Баяраа мэдээлэл өгнө. Утас: 99160069