Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит цуврал Тбилисийн Их дуулга тэмцээний сүүлийн өдрийн барилдаанд эрэгтэйчүүдийн 73 кг жинд хүч, ур чадвараа сорьсон 23 настай ОУХМ Батхуягийн Гончигсүрэн мөнгөн медалийн эзэн боллоо.
Тэрбээр эрэгтэйчүүдийн -100 кг жинд аваргын төлөө Гүржийн жүдоч 21 настай Илиа Суламанидзе-д вазари үнэлгээгээр ялагдаж дэд аваргаар шалгарсан юм.
Мөн энэ өдөр эмэгтэйчүүдийн +78 кг жинд өрсөлдсөн Монголын жүдоч 23 настай А.Адъяасүрэн хүрэл медалийн төлөө БНХАУ-ын тамирчин 26 настай Шияантай барилдаж 2 вазари үнэлгээгээр ялагдаж 5 дугаар байр эзэллээ.