Сэлэнгэ аймгийн Сайхан сум Хөтөл тосгоны "Монголын таэквондо хөгжлийн төв" клубийн тамирчин, ОУХМ Б.Баатархүү АНУ-ын Виржиниа мужид болсон тэмцээнд жин өгсөж 74 кг-ийн хар бүс, олон улсын дантай тамирчдын элит ангилалд түрүүлж алтан цом хүртжээ.
Тус мужид энэ сарын 25-нд зохион байгуулсанщн 44 дэх удаагийн таэквондогийн аварга шалгаруулах нээлттэй тэмцээнд 1000 гаруй таэквондочид авхаалж самбаа, ур чадвараа сорин оролцжээ. Таэквондоч Б.Баатархүү өрсөлдөгч тамирчдаа хожсоор финалын тулаанд өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялсан байна.
Тамирчин Б.Баатархүү нь “US Tae Kwon Do college” дээр чөлөөт цагаараа таэквондогийн бэлтгэл сургуулилалтаа хийж мөн Вашингтон Дс хотын их сургуульд мастeрийн зэрэг хамгаалахаар суралцаж байгаа аж.
Эх сурвалж: ERGELT.MN