Нийслэлийн хэмжээнд өнгөрсөн долоо хоногт гал түймрийн 39, аврах ажиллагааны 1 буюу нийт 40 дуудлага бүртгэгдлээ.
Алба хаагчид дуудлагын дагуу ажиллаж, утаажилтын бүсээс 12 иргэнийг гарган, 1.4 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгааллаа.
Гал түймрийн 39 дуудлагын шалтгаан нөхцөл нь ил галаас 17, цахилгаан ашиглалтын буруугаас 6, цахилгаан угсралтын буруугаас 3, яндангийн цонолтоос 13 удаа гал түймэр гарсан байна гэж Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.