Өнөөдөр буюу 2025 оны 2 дугаар сарын 18-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
11:00 цагт Онцгой байдлын ерөнхий газарт: Гал түймэр, гамшиг ослын нөхцөл байдал, авч хэрэгжүүлж байгаа ажлын талаар мэдээлэл хийнэ. Эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүрэлцэн ирж дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсье. Холбогдох утас:88249813, 91006131
11:40 цагт УИХ-ын чуулганы танхимын үүдэнд: УИХ-ын гишүүн, АҮБХ-ны дарга С.Ганбаатар "Цахилгаан дулаан, эрчим хүчны үнийг үндэслэлгүй өсгөсөн Засгийн Газарт хариуцлага тооцох" талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт “Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд: УИХ-ын гишүүн Э.Болормаагийн сонгуулийн хууль зөрчсөн аудитын тайлан болон нотлох баримтуудыг дэлгэж, УИХ-ын гишүүнээс эргүүлэн татах тухай улс төрийн намууд, иргэдээс мэдээлэл хийнэ.
12:00 цагт“Зууны мэдээ” сонины Үндэсний мэдээллийн төвд: Төрийн эрх бүхий албан хаагчид CU компанийн урилга, зардлаар БНСУ-д ажлын өдрүүдээр 5 хоног аялж ирсэн талаар “ТҮЦ-ээр амь зуугчдын холбоо” төрийн бус байгууллагаас мэдээлэл хийнэ.
Тусгаар тогтнолын талбайд Архангай аймгийн цагаан идээний нэгдсэн үзэсгэлэн худалдаа болж байна.
МҮЭ-ийн Соёлын төв ордонд: Тус ордноос жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг "Миний Монгол-2025" үзэсгэлэн худалдаа гарч байна.
Соёолж молл”, “Их наяд” худалдааны төвд: “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-ныг дуустал өдөр бүр үргэлжилж байна.
Чингис хаан Үндэсний музейд: Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.
Тайпей, Сөүл, Токио хотноо: Монгол хэл, бичиг үзэсгэлэнг энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд тус тус зохион байгуулна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!