Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн 2025 оны 3 дугаар сарын Харү башё буюу Хаврын тэмцээний 9 дэх өдөр /2025.03.17/ Озэки Котозакура, Такаясү /М-4/-тэй тааран хүчээ сорин түүнд шитатэдашинаге мэхээр унаж 4 даваа, 5 унаатай болсон бол Такаясү 8 даваа, 1 унаатай башёг тэргүүлж эхэллээ.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/ Котошохо /М-16/-тэй хүчээ сорин барилдаж түүнд ёрокири мэхээр унаснаар 5 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Ошома П.Дэлгэрбаяр /М-8/, Шонанноүми /М-10/-тэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 4 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Харин Тамаваши Б.Мөнх-Оргил /М-7/ энэ өдөр Эндо /М-9/-той хүч үзэж түүнд сүкинаге мэхээр унаснаар 6 даваа, 3 унаатай боллоо.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-2/, Вакатакакаге /М-1/-тэй учраа тааран хүч үзэж түүнд ёритаоши мэхээр унаснаар 3 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн башёгийн 5 дахь өдөр Гонояама /М-2/-тай таарч барилдан түүнд ошидаши мэхээр ойчиж 4 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Озэки Оносато энэ өдөр Комүсүби Аби-тай учраа тааран түүнийг ёрикири мэхээр давж 1 унаа, 8 даваатай болсноор Такаясүгийн хамт энэ башёг тэргүүлж байна.
Харин 74 дэх Ёкозүна Хоошёорюү С.Бямбасүрэн, Ичияамамото /М-4/-той таарч барилдан түүнд сүкинаге мэхээр унаснаар 5 даваа, 4 унаатай болж аваргын гараагаа тун тааруухан эхлүүлээд байна.