Өнөөдөр буюу 2025 оны 4 дүгээр сарын 14-ний Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Төрийн ордонд: УИХ дахь МАН, АН-ын бүлгийн хуралдаан болно.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 390 жилийн ойд зориулсан “Өндөр гэгээний өв” үзэсгэлэн гарч байна.
Архангай аймгийн “Ара Арена” цогцолборт: Бүсийн зөвлөлийн хуралдааныг бүс бүрд зохион байгуулах Засгийн газрын шийдвэрийн хүрээнд “Хангайн бүсийн зөвлөл” анхдугаар хуралдаан болно.
Дархан-Уул аймагт: “Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт төвийн бүсийн зөвлөгөөн энэ сарын 14,15-ны өдрүүдэд болно.
Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт: Ерөнхий боловсролын сургуулийн 1 дүгээр ангийн суралцагчдыг нүд, шүд, зүрхний эмгэгийн эрт илрүүлэгт хамруулах, “24/3өв угаа” аяны нээлт болно.
Токио хотноо: Уран бүтээлч, гэрэл зурагчин Б.Инжинаашийн "Учрах гэрэл зураг-Монгол 100 жилийн өмнөх ба эдүгээ" гэрэл зургийн бие даасан анхны үзэсгэлэн энэ сарын 14-ныг хүртэл гарч байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!