
Өнөөдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 28-ны Мягмар /Өлзийт/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Өнөөдөр: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн өдөр тохиож байна.
08:00 цагт Соёмбо Тауэрт: Монголын Байгалийн өв сангаас зохион байгуулж буй тусгай хамгаалалттай газар нутгийн эрх зүйн орчны шинэчлэл, хуулийн үзэл баримтлалыг танилцуулах болон олон нийтэд хүргэх мэдээллийн талаар санал солилцох өглөөний уулзалт болно.
09:00 цагт Төрийн ордонд: УИХ дахь Байнгын хороодын хуралдаан болно.
09:00 цагт Төрийн ордны "Их Эзэн Чингис хаан" танхимд: Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.
11:30 цагт Үндэсний мэдээллийн төвд: Монголын үндэсний морин уралдаан, уяачдын холбоо болон Дэлхийн морьтнууд ТББ-аас монгол адуунд Монгол Улсын баатар цол олгох санаачилгыг олон нийтэд танилцуулах талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт Үндэсний мэдээллийн төвд: Монголын багш нарын шинэ зуун зөвлөлөөс мэдээлэл хийнэ.
Д.Сүхбаатарын талбайд: Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” энэ сарын 29-нийг хүртэл болно.
МУЭ-ийн Арт галерейд: Зураач Л.Амарсанаагийн “FIFTY” уран бүтээлийн үзэсгэлэнэнэ сарын 30-ныг хүртэл гарна.
“Hue арт” галерейд: МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн 5 дугаар сарын 16-ныг хүртэл гарна.
Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд: “Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн 5 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.
Завхан аймагт: Хүүхдийн ардын урлаг, соёлын “Яргуй-2026” наадам болж байна.
Английн Лондон хотод: Олон улсын ширээний теннисний холбооны түүх 100 жилийн ойн хүрээнд зохион байгуулах 2026 оны багийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болно.
Австралийн Мельбурн хотноо: Жендерийн тэгш байдлын асуудлаарх “Women Deliver 2026” олон улсын бага хурал энэ сарын 30-ныг хүртэл болно.
ОХУ-ын Эрхүү хот дахь В.С.Рогалийн нэрэмжит урлагийн төвд: Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа үүссэний 105 жилийн ойд зориулсан “Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” уран бүтээлийн үзэсгэлэн 5 дугаар сарын 28-ныг хүртэл гарна.
Москва хотын Кремлийн музейд: “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!