
Монголын Шатрын Холбооны ерөнхийлөгч Г.Занданшатарын санаачилгаар Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-нд Улаанбаатар хотноо анх удаа зохион байгуулагдана.
Тэмцээнд Азийн 27 орны 240 гаруй шилдэг шатарчид классик цагийн хяналттай стандарт төрлөөр оюун ухаанаа сорин өрсөлдөж, аваргуудаа тодруулна.
Тивдээ хамгийн өндөр чансаатай энэхүү тэмцээн нь 2027 оны Дэлхийн цомын тэмцээний эрх олгох онцгой ач холбогдолтой.
Тодруулбал, нээлттэй ангиллын эхний таван байр болон эмэгтэй ангиллын аварга тамирчин ирэх жилийн Дэлхийн цомын тэмцээнд оролцох эрх авах юм.
Ази тивийн аварга шалгаруулах 21 дэх удаагийн тэмцээн 10 хоногийн турш Баянгол зочид буудалд үргэлжилнэ.
Эх сурвалж: Монголын шатрын холбоо
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!