Хойд Солонгос / БНАСАУ /-ын Засгийн газар сэргээн босгох ажилд оролцуулахаар Донбасст илгээх ажилчдыг сонгон шалгаруулахыг Орос дахь хойд солонгосын компаниудад даалгажээ гэж БНАСАУ-ын тухай дагнан бичдэг Өмнөд Солонгосын “Daily NK” сонинд бичсэн байна.
Уг сонинд дурдсанаар, Орост ажилладаг “Cholhyon Construction”, “Kumrung Construction” компаниуд зохих заавар хүлээн авчээ. Энэ худалдааны компаниуд Хойд Солонгосын цэргийнхэн болон нийгмийг аюулаас хамгаалах албадтай холбоотойг сонинд бичсэн байна. Ажилчдыг сонгон шалгаруулах ажил 1 дүгээр сарын сүүлч гэхэд дууссан байх ёстой бөгөөд эхний 300 юмуу 500 хүн 2 дугаар сар юмуу 3 дугаар сарын дундуур Донбасс руу явах ажээ.
Тэд сэргээн босгох ажил, байшин барилга, зам гүүр засварлах ажилд оролцох болов уу гэж холбогдох албаны хүн үзэж байна.
Я.Баатарсүх