
Үндэсний боксын шигшээ баг өнөөдөр буюу 2023 оны 08 дугаар сарын 23-ны өдөр БНХАУ Өвөрмонголын өөртөө засах орны Хайлаар хот руу Олон улсын цугларалтад гарахаар хөдөллөө.
Олон улсын тамирчдын цугларалт бэлтгэлээ дуусаад хүлгийн жолоог БНХАУ-ын Ханжоу хотноо болох Азийн зуны 19 дүгээр наадам хүчээ сорихоор тус хотыг зорих юм. "Ханжоу-2023" наадамд амжилттай оролцсон тамирчид "Парис-2024" зуны олимпын наадамд оролцох эрхээ авах юм байна.