
Өнөөдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 01-ний Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Засгийн газраас зохион байгуулж буй Үндэсний баялгийн сангийн орлогыг нэмэгдүүлэх, хуваарилалтыг шударга болгох, зөв зохистой зарцуулах, цэгцлэх зорилго бүхий “Монгол хүн-Баялгийнхаа эзэн” Зөвлөлдөх санал асуулгыг дөрөвдүгээр сарын 3-ныг хүртэл Үндэсний статистикийн хороотой хамтран орон даяар зохион байгуулж байна.
08:00 цагт Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
10:00 цагт Төрийн ордны Их Эзэн Чингис хаан танхимд: Ойн тухай хуулийн төслийн олон нийтийн цуврал хэлэлцүүлэг болно.
11:00 цагт Зүүн хүрээ Дашчойлин хийдийн Майдарын дуганд: Ажаа гэгээн “Алтан бумбын алдуурал” номын нээлт болно.
19:10 цагт “M Bank Arena” ордонд: Монголын сагсан бөмбөгийн холбооны Үндэсний дээд лигийн FINAL тоглолт болно.
Д.Сүхбаатарын талбайд: “Хаврын баяр”-ын цуврал үйл ажиллагаа эхэлнэ.
"Аса Арена"-д: "Улаанбаатар-2026" Боксын Ази тивийн АШТ энэ сарын 10-нийг хүртэл болно.
“Бий контемпорари” арт галерейд: Уран бүтээлч Б.Хүрэлбаатарын “Нар цэцэг” үзэсгэлэн энэ сарын 5-ыг хүртэл гарна.
Монголын Үндэсний музейд: “Р.Чойном-90 жил” үзэсгэлэн энэ сарын 7-ныг хүртэл гарна.
Сингапур Улсад: "FIBA 3x3 Asia Cup" сагсан бөмбөгийн тэмцээн эхэлнэ.
Италийн Турин хотын Дорно дахины урлагийн музейд: “Занабазар: Тал нутгийн мэлмий” сэдэвт үзэсгэлэнг энэ сарын 7-ныг хүртэл олон нийтэд толилуулна.
Киприйн Пежейа хотноо: дэлхийн аваргатай өрсөлдөх шатарчныг тодруулах тэмцээн энэ сарын 16-нийг хүртэл болно.
ОХУ-ын нийслэл Москва хотын Кремлийн музейд: “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн долоодугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!