Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо өнөөдөр эхэлсэн /2024.5.19-24/ жүдо бөхийн 2024 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг-д хүчээ сорьсон ОУХМ Б.Баасанхүү дэлхийн аваргын алтан медалийн төлөө Италийн бөх Ассунта Скуттотой барилдахаар боллоо.
Өнөөдөр Абу Дабигийн дэвжээнд эрэгтэйчүүдийн 60 кг, эмэгтэйчүүдийн 48 кг, 52 кг жингийн барилдаан болж шилдгүүдээ тодруулж байна.
Монголын шигшээ багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч П.Нямлхагва, дасгалжуулагч Ч.Болдбаатар, дасгалжуулагч М.Бундмаа болон эмч Масатоши Нишикидо, Терапист О.Сүүнцацал нарын удирдлага дор:
60 кг-д ДАШТ-й мөнгөн медальт Э.Ариунболд
60 кг ОУХМ Б.Цогт-Очир
66 кг ДАШТ-й хошой хүрэл медальт, МУГТ Ё.Басхүү
66 кг ОУХМ Б.Эрхэмбаяр
73 кг ОУХМ Л.Анхзаяа
48 кг-д ОУХМ Г.Наранцэцэг, Б.Баасанхүү
52 кг ОУХМ Л.Сосорбарам
57 кг ДАШТ-й хошой хүрэл медальт, МУГТ Л.Энхрийлэн
57 кг ОУХМ М.Ичинхорлоо нар ДАШТ-д хүч үзэхээр Абу Дабид очоод байгаа юм.