Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотноо өнөөдөр эхэлсэн /2024.5.19-24/ жүдо бөхийн 2024 оны насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 48 кг-д хүчээ сорьсон ОУХМ Б.Баасанхүү /24 настай/ алтан медалийн төлөө Италийн бөх Ассунта Скуттотой барилдаж, түүнийг цаг дуусахтай зэрэгцэн базари үнэлгээгээр ялж Дэлхийн аварга боллоо.
Ийнхүү Дэлхийн аварга хэмээх хүндтэй цолыг хүртсэн 6 дахь жүдоч болж, Абу Дабигийн дэвжээнд Монгол Улсынхаа Төрийн дууллыг эгшиглүүлж, Төрийн далбаагаа мандууллаа. Үндэсний шигшээ баг, Сүлд спорт хороо, Имперо группын тамирчин Бавуудоржийн Баасанхүү Монголын эмэгтэй жүдочдоос Дэлхийн аваргын алтан медаль хүртсэн 3 дахь тамирчин болж байгаа бөгөөд жүдо бөхийн ДАШТ-ээс медаль хүртсэн Монголын баг тамирчдын 40 дэх медальтнаар тодорлоо.
Ташрамд сонирхуулахад, Монгол Улсаас ДАШТ-д анх 2009 онд Х.Цагаанбаатар, 2013 онд М.Уранцэцэг, 2014 онд Г.Болдбаатар, 2017 онд Д.Сумъяа, 2022 онд Ц.Цогтбаатар нар түрүүлэн Дэлхийн аварга болж байлаа.