Өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 07-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт Гадаад харилцааны яамны Зөвшилцөл танхимд: “Хүүхэд хамгааллын компакт түншлэл”-ийн 4 дэх удаагийн хоёр талт хэлэлцээ болно.
09:00 цагт “Holiday Inn” зочид буудалд: “Хими-2024” үндэсний эрдэм шинжилгээний хоёрдугаар хурлыг зохион байгуулна.
09:00-14:00 цагт Үндэсний номын санд: /Шинэ номын сан/: Боловсрол: "Чанар, Санхүүжилт, Хариуцлага" иргэний нийгмийн үндэсний 14 дэх чуулганы хоёр дахь өдрийн хурал болно.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хороо болон ажлын хэсгийн хуралдаан болно.
10:30-14:00 цагт: "Вакцин" клуб "Монос фарм” ХХК-тай хамтран "Эм хэрхэн бүтдэг вэ” танилцах ТУР-ыг зохион байгуулна. 25 дугаар эмийн сангийн замын хойдох "Монос" эмийн сангаас хөдөлнө. Утас: 99106580, 88023206
11.00 цагт "Монгол ньюс" танхимд: Ажил гүйцэтгэх, хөлсөөр ажиллах болон тэдгээртэй адилтгах гэрээнээс НДШ авч байгааг эсэргүүцэж ҮХЦ-д гаргасан нэхэмжлэлийн талаар хуульч Ө.Эрдэнэ-Очир, эдийн засагч С.Баярхүү нар мэдээлэл хийнэ.
14:30 цагт ХЗДХЯ-ны 201 тоотод: Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн 3-р хэлэлцүүлгийг орон нутгийн 50 гаруй сэтгүүлчийн дунд зохион байгуулна. Утас: 88101990
15:00 цагт: Нийслэлийн сэтгүүлчдийн нэгдсэн холбооны 3 төрөлт спортын тэмцээний техникийн зөвлөгөөний хурал Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн танхимд болно.
“Мөнх тэнгэрийн бичиг-2024” монгол уран бичлэгийн олон улсын үзэсгэлэн энэ сарын 16-ныг хүртэл Монголын хүүхдийн урлан бүтээх төвд үргэлжилж байна.