Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн гуравдугаар сарын башё буюу хаврын тэмцээний сүүлийн 15 дахь өдрийн /2023.03.25/ барилдааны тоймыг та бүхэндээ танилцуулж байна.
Дээд зиндаанд анх удаа дэвшин барилдаж байгаа Хокүсейхо Э.Даваанинж /М-15/, өнөөдөр Ичияамамото /М-8/-той учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 9 даваа, 6 унаатай башёг өндөрлүүллээ.
Миторюү М.Төрболд /М-17/ энэ өдөр Аойяама /М-9/-тай барилдаж түүнийг хикиотоши мэхээр давж 8 даваа, 7 унаатай тэмцээнээ амжилттай дуусгав .
Азүмарюү С.Тодбилэг/М-11/ Дайшохо /М-13/-той таарч барилдан, түүнийг шитатэнаге мэхээр давснаар 4 даваа 11 унаатай энэ башёг дуусгаж байна.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-16/, Ура /М-8/-тай учраа таарч хүч үзэн түүнийг ёрикири мэхээр хаяж 9 даваа, 6 унаатай башёг амжилттай дуусгаж байна.
Хаврын тэмцээний 15 дахь өдөр /2023.03.26/ Тамаваши Б.Мөнх-Оргил /М-1/, Мэйсей /М-4/-тэй таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаж энэ башёг 3 даваа, 12 унаатай дуусгалаа.
Сэкиваке Хошёорюү С.Бямбасүрэн, Такаясү /М-7/-тэй учраа таарч барилдан түүнд уватэнаге мэхээр унаснаар тэд адилхан 10 даваа, 5 унаатай энэ башёг дуусгав.
Харин башёг 12 даваатай тэргүүлж яваа Комүсүби Дайэйшо өөрийг нь нэхэж яваа Секивакэ Кирибаяама Б.Лхагвасүрэн-тэй сүүлийн өдөр учраа тааран барилдаж, түүнд цүкиотоши мэхээр унаснаар тэд адил 12 даваа, 3 унаатай болж дахин барилдаан хийхээр болов.
Улмаар түрүү бөхийн төлөө нэмэлт барилдаан хийхэд Секивакэ Кирибаяама Б.Лхагвасүрэн, Комүсүби Дайэйшо-г дахин цүкиотоши мэхээр давснаар Японы Эзэн хааны цомыг анх удаагаа хүртэн Осакагийн башёд анх удаа түрүүллээ
Ийнхүү мэргэжлийн сумогийн 2023 оны Харү башёгийн сүүлийн өдөр буюу өнөөдөр Дорнод аймгийн Сэргэлэн сумын харьяат Мичинокү дэвжээний сумоч Сэкивакэ Кирибаяама Бямбачулууны Лхагвасүрэн сумо бөхийн Дээд буюу Макүүчи зиндаанд анхны түрүүгээ хүртэж монгол түмнээ баярлуулж байна.