Улаанбаатар хотын Степпе арена /Мөсөн өргөө/-д шайбтай хоккейн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний IV Дивизионы тоглолтууд үргэлжилж байна.
Бямба гараг/2023.03.25/-т болсон 3 дахь тоглолт Индонез-Кувейт улсын шигшээ багуудын хооронд өрнөж үндсэн цагт 2:4-өөр Кувейтын шигшээ баг хожиж, анхны ялалтаа авлаа.
Энэ тоглолтын дараа 4 дэх тулаан Монгол-Филиппиний шигшээ багуудын хооронд тун ширүүн өрсөлдөөн өрнөж, тоглолтын үндсэн цаг дуусахад 6:6-гаар тэнцлээ. Шийдвэрлэх нэмэлт цагт Филиппин улсын шигшээ баг түрүүлж оноо авснаар 6:7-гоор яллаа. Энэ тоглолтын шилдгээр Монголын багаас 12 номерын тамирчин Эрдэнэтогтохын Эрдэнэсүх, Филиппиний багаас 25 номерын тамирчин Fuglister John Steven шалгарав.
Тус тэмцээний сүүлийн тоглолтууд өнөөдөр явагдаж, медалийн эзэд тодорно. Одоогийн байдлаар Филиппин 2, Монгол, Кувейт тус бүр 1 хожилтой байна.