Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны ээлжит цуврал Тбилисийн Их дуулга тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг жинд хүч, ур чадвараа сорьсон залуу тамирчин Батзаяагийн Эрдэнэбаяр аваргын алтан медалийн эзэн боллоо.
Мөн тус тэмцээний эрэгтэйчүүдийн 66 кг жинд ОУИМ Ёндонпэрэнлэйн Басхүү мөнгөн медаль, эмэгтэйчүүдийн 48 кг жинд Ганбаатарын Наранцэцэг хүрэл медаль тус тус хүртлээ. Тэмцээн өнөөдөр үргэлжилнэ.