Олон улсын олимпын хороо /ОУОХ/-ны Эв санааны нэгдлийн тэтгэлэгтэй АНУ, Унгар болон Канад улсад суралцах сургалтад хамрагдах боломжийг дасгалжуулагчдад нээлттэй зарлалаа.
МҮОХ-ны дэмжлэгтэй Монголын туялзуур сэлэмний дасгалжуулагч Г.Халиунаа нь АНУ-ын ҮОХ, АНУ-ын Дэйлвэрийн Их сургуулийн хамтарсан “Олон улсын дасгалжуулагчийн сертификат олгох” сургалтад суралцаж байгаа бол Монголын каное каякийн спорт холбооны дасгалжуулагч Н.Батхишиг цахим сургалтад хамрагдаад байна.
Мөн Унгар улсын спортын шинжлэх ухааны Их сургуулийн дасгалжуулагчийн гурван сарын хугацаатай тэтгэлэгт хөтөлбөрт Монголын хөлбөмбөг, жүдо, туялзуур сэлэмний дасгалжуулагчид амжилттай суралцаж төгссөн билээ.
Дасгалжуулагчдад тавигдах шаардлага болон бусад мэдээллийг доорх линкээс хүлээн авна уу.
- International Coaching Enrichment Certificate Program (ICECP) delivered by the USOPC and the University of Delaware
Цахим линк: https://www1.udel.edu/ICECP/index1.html
Сургалт явагдах хэл: Англи хэл
Сургалт явах хугацаа:
· Module 1 (Цахимаар): 2023 оны 4-р сарын 3-аас 8-р сарын дунд
· Modules 2-3-4 (Газар дээр нь): Colorado Springs and Newark, Delaware (USA) 2023 оны 09-10-р сард
· Module 5 (Газар дээр нь): Lausanne (SUI) 2024 оны 4-р сард
*PAISAC Montréal (CAN)
Цахим линк: https://paisac.org/language/en/olympic-scholarship-training/
Сургалт явагдах хэл: Франц хэл
Сургалт явах хугацаа:
· PHASE 1: (Цахимаар) 2023 оны 04-р сарын 17-ноос 5-р сарын 14
· PHASE 2: 22 хоног Montreal (CAN) хотод 2023 оны 09-р сарын 10-наас 10-р сарын 2
1. *PAISAC Lausanne (SUI)
Сургалт явагдах хэл: Франц хэл
Сургалт явах хугацаа:
• PHASE 1: (Цахимаар) 2023 оны 04-р сарын 17-ноос 5-р сарын 14
· PHASE 2: 22 хоног Lausanne (SUI) хотод 8 сарын 14-нөөс 2023-09 сарын 03-ны хооронд
2. International Coaching Course (ICC) delivered by the Hungarian University of Sports Science, Budapest (HUN)
Цахим линк: https://tf.hu/.../future.../international-coaching-course
Сургалт явагдах хэл: Англи хэл
2023 оны сонгогдсон спортын төрөл: Basketball, Fencing, Football, Handball, Judo, Swimming, Tennis, Volleyball, Water-Polo, Wrestling and General Conditioning
Сургалт явах хугацаа (газар дээр нь): 2023 оны 4-р сарын 3-наас 6-р сарын 2