Өнөөдөр буюу 2025 оны 2 дугаар сарын 12-ны Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
8:30 цагт Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
10:00-13:00 цагт ШУА-ийн төв байранд: “Ураны уусган баяжуулах технологийн эргэн тойронд” хэлэлцүүлэг болно.
11:00 цагт “Зууны мэдээ" сонины Үндэсний мэдээллийн төвд: "Монголын Эдийн Засгийн Форум" НҮТББ, МҮХАҮТ, АМЧАМ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын Хүнсчдийн холбоо, Монголын Бизнесийн Зөвлөлийн төлөөлөл бизнесийн орчны асуудлаархэвлэлийн хурал хийнэ.
14:00 цагт ХААИС-д: Тус сургуулийн сургалт судалгаа, үйлдвэрлэлийн уялдаа холбоог сайжруулах, хүний нөөцийг бэхжүүлэх төслийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарт тулгарч буй асуудлыг шийдэхэд шинжлэх ухааны байгууллага, төр, хувийн хэвшлийн оролцоо, хамтын ажиллагааг идэвхжүүлэх, хэрэгжүүлэх төлөвлөгөөг хэлэлцэх хурал болно. Утас: 95168797
19:00 цагт УДЭТ-ын тайзнаа: "THE LOVER" уран бүтээлийг толилуулна. /энэ сарын 12-16-ны өдрүүдэд/
BlueMon төвд: Norphei Art Gallery-гаас Монголын Урчуудын Эвлэлийн Хорооны гишүүн зураач Ч.Болорын байгалийн зургийн шинэ, шилдэг бүтээлийн, бие даасан "Монгол" уран зургийн үзэсгэлэн энэ сарын 23 хүртэл үргэлжилнэ.
Энэ өдрүүдэд: Аялал жуулчлалын 7 хоног үргэлжилж байна.
Соёолж молл”, “Их наяд” худалдааны төвд: “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-ныг дуустал өдөр бүр үргэлжилж байна.
Чингис хаан Үндэсний музейд: Уран бүтээлч Р.Баясгалангийн "Хүннү Монгол Эрдэнийн шатар" үзэсгэлэн 3 дугаар сарын 12-ныг хүртэл гарч байна.
Тайпей, Сөүл, Токио хотноо: Монгол хэл, бичиг үзэсгэлэнг энэ сарын 15-наас 2 дугаар сарын 25-нд тус тус зохион байгуулна.
БНХАУ-ын Харбин хотноо: Азийн өвлийн IX наадам 2 дугаар сарын 14-нийг хүртэл үргэлжилж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!