Өнөөдөр буюу 2025 оны 3 дугаар сарын 19-ний Лхагва /Үлэмж/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан Британийн Парламентын Нийтийн танхимын дарга, Эрхэмсэг ноён Линдзи Хойлын урилгаар Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Хаант Улсад албан ёсны айлчлал хийж байна.
08:30 цагт Төрийн ордонд: Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
09:00 цагт Туушин зочид буудлын Сүлд танхимд: “Сонсголын бэрхшээлтэй иргэдийг ойлгох нь” семинар болно.
09:00 цагт Туушин зочид буудалд: Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдлийн төслийн олон нийтийн хэлэлцүүлэг болно.
09:00 цагт: Монголын гео мэдээллийн холбоо, Висконсин-Мадисон их сургуулийн Байгаль орчны хамгаалал, тогтвортой байдлын орон зайн шинжилгээний лаборатори-тэй хамтран цахим семинар зохион байгуулна.
10:00 цагт УНТЭ-д: О.Сэргэлэн ахлагчтай Элэг шилжүүлэн суулгах багаас тархины үхэлтэй донороос эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээний нөхцөл байдлын талаар мэдээлнэ.
10:30 цагт Хууль зүйн хүрээлэнд: УИХ-ын дэргэдэх Төсвийн тогтвортой байдлын зөвлөл макро эдийн засгийн үндсэн үзүүлэлт, төлөв байдлын таамаглал сэдэвт хурал болно.
11:00 цагт Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд: “Нээлттэй шүүх” арга хэмжээ болно.
15:00 цагт МҮХАҮТ-д: Түлш,эрчим хүч хэлэлцүүлэг, санал асуулга болно.
Ялалтын 80 жилийн ойд зориулсан “Аугаа их Эх орны дайны ялалт-Бидний хамтын ялалт” үзэсгэлэн энэ сарын 24-ныг дуустал үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!