Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн 2025 оны 3 дугаар сарын Харү башё буюу Хаврын тэмцээний 11 дэх өдөр /2025.03.19/ Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн башёгийн 11 дэх өдөр Такаясү /М-4/-тэй таарч барилдан түүнийг ошидаши мэхээр хаяж 5 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/ Митакэүми /М-17/-тэй хүчээ сорин барилдаж түүнийг ёритаоши мэхээр давснаар 7 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Ошома П.Дэлгэрбаяр/М-8/, Такарафүжи /М-12/-тэй таарч барилдан түүнийг окүридаши мэхээр давснаар 6 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Харин Тамаваши Б.Мөнх-Оргил /М-7/ энэ өдөр Мидорифүжи /М-11/-тэй хүч үзэж түүнийг хатакикоми мэхээр давснаар 8 даваа, 3 унаатай боллоо.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-2/, Кинбозан /М-5/-тэй учраа тааран хүч үзэж түүнийг окүридаши мэхээр давснаар 4 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Озэки Котозакура, Сэкивака Охо /М-4/-той тааран хүчээ сорин түүнийг ошидаши мэхээр давж 6 даваа, 5 унаатай боллоо.
Озэки Оносато Ура /М-5/-тай энэ өдөр учраа тааран түүнийг хатакикоми мэхээр давж 2 унаа, 9 даваатай болоод байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!