Японы Осака хотноо болж буй мэргэжлийн сумо бөхийн 2025 оны 3 дугаар сарын Харү башё буюу Хаврын тэмцээний 12 дахь өдөр /2025.03.20/ Комүсүби Киришима Б.Лхагвасүрэн, Тамаваши Б.Мөнх-Оргил /М-7/-той таарч барилдан түүнд ошидаши мэхээр унаж 5 даваа, 7 унаатай болж, Тамаваши 9 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-12/ Садоноүми /М-17/-тэй хүчээ сорин барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 8 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Ошома П.Дэлгэрбаяр/М-8/, Мидорифүжи /М-11/-тэй таарч барилдан түүнийг котэнаге мэхээр давснаар 7 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-2/, Гонояама /М-2/-тай учраа тааран хүч үзэж түүнийг уватэнаге мэхээр давснаар 5 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэкиваке Охо энэ өдөр Такаясү /М-4/-тэй хүч үзэж түүнд ошидаши мэхээр унаснаар 4 даваа, 8 унаатай болсон бол Такаясү 10 даваа, 2 унаатай байна.
Озэки Оносато, Такерүфүжи /М-6/-тай энэ өдөр учраа тааран түүнийг хатакикоми мэхээр давж 2 унаа, 10 даваатай болоод байна.
Озэки Котозакура, Сэкиваке Дайэйшёо-той тааран хүчээ сорин түүнийг ёрикири мэхээр давж 7 даваа, 5 унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!