Монгол Улсын хилийн бүсийн өмнөд хөрш БНХАУ-ын хилээр нэвтрэх зарим боомтыг баасан гарагт /2025.04.04/ түр хаана.
БНХАУ-ын хууль тогтоомжийн дагуу ханш нээх баярын өдөр 2025 оны дөрөвдүгээр сарын 4-нд тохиож байгаа учир авто замын Булган, Бургастай, Шивээхүрэн, Гашуунсухайт, Ханги, Замын-Үүд, Бичигт, Сүмбэр, Баянхошуу, Хавирга боомтын хөдөлгөөнийг түр хаах юм.
Харин агаарын болон төмөр замын боомтууд цагийн хуваарийн дагуу хэвийн ажиллахыг Зам тээврийн яам мэдээлжээ.