Монголын үндэсний олимпын хорооны бүх гишүүдийн ээлжит хурал өнөөдөр Чингис зочид буудлын хурлын их танхимд боллоо. Уг хурлаар Монголын үндэсний олимпын хорооны 2024 оны ажлын тайланг хэлэлцэв.
2025 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, гишүүнчлэл, Хянан шалгах зөвлөлийн тайлан, санхүүгийн олон улсын аудитын дүн зэргийг хэлэлцэв. Өнгөрсөн долоо хоногт дэлхий дахины анхааралд байсан ОУОХ-ны хурлын үйл ажиллагааны талаар мэдээлэл хүргэв
“Канвон 2024” Залуучуудын олимпын наадам, “Парис 2024” олимпын наадам болон “Харбин 2025” Азийн өвлийн наадамд баг тамирчид хэрхэн оролцсон төр хувийн хэвшлийн цаашдын ажлын уялдаа холбоо, хамтран ажиллах талаар хэлэлцэв
МҮОХ-ноос олимпын хиймэл оюун ухаант туслах ашиглах, тамирчдын хэрэглээнд нэвтрүүлэх, технологийн дэвшлийг ашиглах, олимпын цахим спортын төрлүүдийг хөгжүүлэх, Залуучуудын олимпын наадам болон ОУОХ-ны чуулганыг эх орондоо зохион байгуулах чиглэлээр 2025-2028 оны олимпын циклд ажиллах зорилт, үйл ажиллагааны талаар ярилцаж зөвлөлдөв.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!