Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Мэдээллийн технологийн үндэсний паркийн захирал Ж.Золзаяа нар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Ингэснээр зам, тээврийн салбарын үйл ажиллагаа, үйлчилгээг иргэдэд нээлттэй, шуурхай хүргэх дэвшилтэт техник, технологийг нэвтрүүлэх, инновацид тулгуурласан бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болгох зорилгоор талууд хамтран ажиллах юм.
Энэхүү ажлын эхлэл болгож хамгийн эхэнд “комик номоор дамжуулан хүүхдүүдийг замын хөдөлгөөнд зөв зохистой оролцох дадалд сургах төсөл”-ийг хэрэгжүүлэхээр тохирлоо.
Мөн хамтын ажиллагааны хүрээнд зам тээврийн салбарт мэдээллийн технологи, дэвшилтэт технологид суурилсан ухаалаг шийдлүүдийг нэвтрүүлэх, хөгжүүлэх, турших, зам тээврийн удирдлага, аюулгүй байдлыг сайжруулахад хиймэл оюун ухаан, блокчейн зэрэг шийдлүүдийг ашиглах юм.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!