Өнөөдөр буюу 2025 оны 10 дугаар сарын 17-ны Баасан /Гэгээн/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
09:00 цагт МҮХАҮТ-д: “Монголын арбитрын долоо хоног-2025” олон улсын хурал болно.
09:00 цагт “Блю скай” зочид буудалд: Дэлхийн стандартын өдрийг тохиолдуулан Стандарт, хэмжил зүйн газар “Илүү сайхан дэлхийн төлөө хамтын зорилго” уриатай семинар болно.
11:00 цагт Үндэсний статистикийн хороонд: Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний 9 сарын үзүүлэлт танилцуулах хэвлэлийн хурал болно.
11:00 цагт "Чингис хаан" үндэсний музейд: “Шинэ үзмэрийн дээжис” түр үзэсгэлэнгийн нээлт болно.
11:00 цагт РЦНК-д: Оросын их, дээд сургуулиудын төлөөлөл оролцох “Оросын боловсролын үзэсгэлэн-2025”, Монгол, Оросын Найрамдлын 65 дахь өдрүүдийн нээлт болно.
14:00 цагт "Prime Cineplex Encanto" кино теарт: Дөрвөн улирлын эргэлт хөрөг баримтат киноны нээлт болно.
Нийслэлийн хэмжээнд 2025 оны II ээлжийн цэрэг татлага эхэлнэ.
Монгол Улсын Филармонид: Үзвэрийнхээ 53 дахь жилийн нээлтийн “New season 2026” тоглолтоо толилуулна.
Mонголын уран зургийн галерейд: MOZART 2Q тоглолт болно.
Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: Урлагийн гавьяат зүтгэлтэн, бурхан урлаач Д.Ухаанзаяагийн “Шүтээн торгон зураг” бие даасан үзэсгэлэн гарч байна.
Намрын мод тарих өдрүүд энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
-Бий контемпорари арт галерейн 5 жилийн ойн “40 GHz” үзэсгэлэн олны хүртээл болж байна.
УДЭТ-т: Тус театрын уран бүтээлчид Л.Толстой “Анна Каренина” сонгодог жүжгийг тайзнаа толилуулна.
“Норпэй” арт галерейд: "Нугарсан ч хугарахгүй II: Миний тусгаарлагдсан өдрүүдийн тэмдэглэл" үзэсгэлэн энэ сарын 17 хүртэл гарч байна.
ХХААХҮЯ-наас улсын хэмжээнд “Импортын хүнсний худалдаа-хяналт” аяныг 11 дүгээр сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ.
"Соёлын орон зай-Бидний орчин" аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл улс орон даяар үргэлжилнэ.
2025 оны Өвлийн элсэлтийн шалгалтын бүртгэл 11 дүгээр сарын 14-нд хаана.
Хөвсгөл аймагт: Монгол Улсад хүүхдийн хөдөлгөөн, байгууллага үүсэж хөгжсөний 100 жилийн ой болж байна.
Сэлэнгэ аймагт: “Төрийн байгууллагын архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэг” энэ сарын 22-ныг хүртэл үргэлжилнэ.
БНСУ-ын Сөүл хотын Самёок их сургуулийн төлөөлөгчид 11, 12 дугаар ангийн суралцагчдад сургуулийн талаарх танилцуулга мэдээлэл хийнэ.
Завхан аймагт: Завхан аймгийн 24 суманд “Соёлын орон зай-Бидний орчин” аян 11 дүгээр сарын 3-ныг хүртэл үргэлжилнэ.
Ховд аймагт: Түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийн улсын тооллого 11 дүгээр сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ.
Бүх аймагт намрын "Бүх нийтээр мод тарих өдөр” энэ сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ
Токио хотод: “Монгол хаан” жүжгийг энэ сарын 20-ныг хүртэл толилуулна.
Португал улсын Ерисейра хотод: Зураач Г.Наранцацралын “Хувирал” үзэсгэлэн гарч байна.
Мальт улсад: Цахим спортын "Counter Strike 2" тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "Thunderpick World Championship 2025" тэмцээн болж байна.
