
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Ирэх өдрүүдэд нутгийн зүүн хэсгээр хүйтэн байна.
2025 оны 10-р сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн зүүн хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Халх голын сав газраар ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 3-8 метр.
Агаарын температур: Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эхээр өдөртөө 14-19 хэм, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр өдөртөө 9-14 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, бусад нутгаар өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 1-6 метр. Өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 2-7 метр. Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
2025 оны 10 дугаар сарын 20-24 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Нийт нутгаар цас орохгүй. Салхи ихэнх хугацаанд секундэд 3-8 метр. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг-Үүр голын хөндийгөөр шөнөдөө 25-30 хэм, өдөртөө 10-15 хэм, Монгол-Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 18-23 хэм, өдөртөө 4-9 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 хэм, өдөртөө 0-5 хэм хүйтэн байна. 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.