
Мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын барилдаан буюу Кюүшюү башё өнөөдөр эхэлж байгаа бөгөөд энэ өдөр Их аварга Ооносато Комүсүби Такаясүтэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давлаа.
Харин Их аварга Хоошёорюү энэ өдрийн барилдаанд Хакүохо /М-1/-той учраа таарч барилдан түүнд ёритаоши мэхээр ойчиж Кюүшюү башёг унаагаар эхлүүлээд байна.

Озэки Котозакүра башёгийн эхний өдөр Вакатакакаге /М-1/-тэй хүчээ сорьж түүнийг ёрикири мэхээр давснаар башёг даваагаар эхлүүлж байна.
Украины сүмоч Сэкиваке Аонишики Кюүшюү башёгийн эхний өдөр Киришима Б.Лхагвасүрэн /М-2/-тэй таарч барилдан түүнийг окуридаши мэхээр хаяснаар башёг даваагаар эхлүүлж байна.
Сэкиваке Охо энэ өдөр Вакамотохару/М-2/-тай таарч барилдан түүнийг катасукаши мэхээр давлаа.

Долоо хоногийн дараа буюу ирэх ням гарагт 41 нас хүрэх хамгийн ахмад сумоч Тамаваши /М-4/ энэ өдөр Ура /М-3/-тай хүч үзэж түүнд ёрикири мэхээр уналаа.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-4/ энэ өдөр Ёшинофүжи /М-5/-тэй учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар энэ башёгийн гараагаа унаагаар эхлүүллээ.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/ өнөөдөр Чураноүми /М-7/-тай таарч барилдан түүнд ёрикири мэхээр ойчиж энэ башёг унаагаар эхлүүлээд байна.
Рога А.Амарсанаа /М-11/ энэ өдөр Фужинокава /М-12/-тай хүч үзэн барилдаж түүн.
Энэ башёд Макүүчид дэвшин барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан /М-17/ өнөөдөр Саданоүми/М-16/-тэй учраа тааран түүнийг шитатэдашинаге мэхээр хаяж башёг даваагаар эхлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!