
Мэргэжлийн сүмо бөхийн 11 дүгээр сарын барилдаан буюу Кюүшюү башёгийн 8 дахь өдөр Их аварга Ооносато, Тамаваши/М-4/-тэй таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр хаяж 8 даваатай Кюүшюү башёг ганцаараа тэргүүлж эхэллээ.
Харин Их аварга Хоошёорюү энэ өдрийн барилдаанд Ура /М-3/-тай учраа таарч барилдаж түүнийг ашитори мэхээр давснаар 6 даваа, 2 унаатай боллоо.
Озэки Котозакүра башёгийн 8 дахь өдөр Хирадоүми /М-3/-тэй тааран хүчээ сорин барилдаж түүнийг сүкүинаге мэхээр хаяж 3 даваа, 5 унаатай болов.
Украины сүмоч Сэкиваке Аонишики өнөөдөр Сэкиваке Охо-той таарч барилдан түүнийг ваташикоми мэхээр давж 7 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Комүсүби Такаясү өнөөдөр Хакүохо/ М-1/-той таарч барилдан түүнийг цүкидаши мэхээр давснаар 5 даваа, 3 унаатай болов.
Энэ өдөр Комүсүби Таканошо, Киришима Б.Лхагвасүрэн/М-2/-тэй учраа таарч барилдан өрсөлдөгчөө цүкидаши мэхээр давснаар 2 даваа, 6 унаатай болсон бол Киришима 4 даваа, 4 унаатай байна.
Өнөөдөр Вакатакакаге /М-1/, Ошёома П.Дэлгэрбаяр /М-4/-тай учраа тааран түүнийг ёрикири мэхээр давснаар тэд адилхан 3 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/, Ичиияамамото /М-8/ нар хоорондоо учраа тааран барилдаж Онокацү өрсөлдөгчдөө ошидаши мэхээр унаснаар 3 даваа, 5 унаатай боллоо.
Рога А.Амарсанаа /М-11/ энэ өдөр Гонояама /М-13/-тай хүч үзэн барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 4 унаа, 4 даваатай болоод байна.
Энэ башёд Макүүчид дэвшин барилдаж байгаа Чиёошома Г.Мөнхсайхан /М-17/ өнөөдөр Ошоүми /М-16/-тэй учраа тааран барилдаж түүнийг хатакикоми мэхээр хаяснаар 5 даваа, 3 унаатай боллоо.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!