
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурч, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна.
2025 оны 12-р сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Өдөртөө нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эхээр 18-23 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр 13-18 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1 хэмийн дулаанаас 4 хэмийн хүйтэн, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгийн хойд хэсгээр 4-9 хэм, бусад нутгаар 8-13 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Ялимгүй цас орно. Салхи өдөртөө баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 8-10 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи өдөртөө баруунаас баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи өдөртөө баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Өдөртөө 9-11 хэм хүйтэн байна.
2025 оны 12-р сарын 07-11 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Маргааш төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 10-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи 7-нд нутгийн зарим газраар, 10-нд Алтайн уулархаг нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. 07-нд ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарч Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 35-40 хэм, өдөртөө 23-28 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 17-22 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 14-19 хэм, өдөртөө 3-8 хэм, бусад нутгаар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм хүйтэн байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!