
Өнөөдөр буюу 2025 оны 12 дугаар сарын 8-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ дахь намын бүлгүүдийн хуралдаан болно.
10:00 цагт Төрийн ордны “Их Эзэн Чингис хаан” танхимд: Монгол Улсын Их Хурлын хянан шалгах түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах "Оюутолгой"-н нээлттэй сонсголыг зохион байгуулна.
15:00 цагт Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд: “Өв, өлгий-3000” тусгай үзэсгэлэн болно.
Үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИН НУТАГ сэдэвт видео контентын уралдааны бүтээлийг [email protected] и-мэйл хаягаар линк/холбоос хэлбэрээр хүлээн авна.

Хүн ам, орон сууцны завсрын тооллого-2025 үргэлжилж байна.
МУИС-ийн 2025-2026 оны хичээлийн жилийн хаврын улирлын бакалаврын өдрийн хөтөлбөрт элсэгчдийг бүртгэж байна.
Волейболын дээд лиг, сагсан бөмбөгийн дээд лиг үргэлжилж байна.
“Монгол арт галерей"-д: Соёлын гавьяат зүтгэлтэн, гэрэл зурагчин С.Цацралт, шог зураач С.Цогтбаяр нарын хамтарсан “Ардчиллыг бид хамтдаа авчирсан” үзэсгэлэн энэ сарын 11-нийг хүртэл гарна.
МУЭ-ийн Арт галерейд: “Тусгаар тогтнол” үзэсгэлэн 12 дугаар сарын 16-ныг хүртэл гарч байна.
“Бий контемпорари” арт галлерейд: “Найм дахь удаагийн Контемпорари арт Монголиа” төсөл үзэсгэлэн энэ сарын 28-ныг дуустал гарна.
“Анагаагч эх дэлхий” үзэсгэлэн 2026 оны нэгдүгээр сарын 18-ныг дуустал үргэлжилнэ.
ОХУ-ын Сочи хотод: өсвөрийн жүдочдийн лиг энэ сарын 19-ныг хүртэл үргэлжилнэ.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн 2026 оны 2 дугаар сарын 26-ныг хүртэл үргэлжилнэ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!