Токио хотын Кокүгикан ордонд үргэлжилж байгаа мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны Хацү башё /2026.01.16/-гийн 6 дахь өдрийн барилдааны тоймыг та бүхэнд толилуулж байна.
Хацү башёгийн 6 дахь өдрийн барилдаанд Макүүчид дэвшин барилдаж байгаа Асахакүрюү Р.Жамъяантогтох/М-17/, Тобизарюү/М-13/-тэй учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр унаснаар 4 даваа, 2 унаатай боллоо.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-11/ өнөөдөр Рога А.Амарсанаа /М-9/-тай учраа тааран түүнд цүкиотоши мэхээр унаснаар 2 даваа, 4 унаатай болоод байгаа бол Рога 3 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/ өнөөдөр Шодай/М-8/-тай учраа тааран барилдаж түүнийг ошидаши мэхээр давснаар 3 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/, Чураноүми /М-5/-тэй тааран хүч үзэж түүнийг ошидаши мэхээр унаснаар 5 даваат, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Хамгийн ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-5/ энэ өдөр Хакүнофүжи/М-3/-тэй хүч үзэн барилдаж түүнд ёрикири мэхээр ойчиж 2 даваа, 4 унаатай боллоо.
Өнөөдөр Ёшинофүжи /М-1/ Ура /М-2/-тай учраа таарч барилдан түүнийг ошитаоши мэхээр давснаар 4 даваа, 2 унаатай байгаа бол Ура 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Комүсүби Вакамотохару энэ өдөр Комүсүби Охо-той учраа тааран барилдаж түүнийг утчари мэхээр хаяж ганц, 5 унаатай болсон бол Охо 2 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Ичияамамото/М-1/-той учраа таарч хүчээ сорин түүнийг ошидаши мэхээр давснаар 5 даваа, 1 унаатай боллоо.
Хацү башёгийн 5 дахь өдөр Озэки Котозакүра, Дайэйшёо/М-4/-той учраа тааран барилдаж түүнийг цүкидаши мэхээр давснаар 4 даваа, 2 унаатай болов.
Украины сүмоч Озэки Аонишики башёгийн 6 дахь өдөр Сэкиваке Такаясү-тэй таарч барилдан түүнийг ёрикири мэхээр давснаар 1 унаа, 5 даваатай боллоо.
Харин Их аварга Хоошёорюү Хацү башёгийн 6 дахь өдрийн барилдаанд Таканошёо /М-3/-тойучраа таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр давснаар 5 даваа, 1 унаатай боллоо.
Их аварга Ооносато, Вакатакакаге /М-2/-тай таарч барилдан түүнийг хатакикоми мэхээр хаяснаар 5 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!