

Токио хотын Кокүгикан ордонд мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны Хацү башё /2026.01.19/ 9 дэх өдрийн барилдааны тоймыг та бүхэнд толилуулж байна.
Макүүчид дэвшин барилдаж байгаа Асахакүрюү Р.Жамъяантогтох/М-17/, өнөөдөр Нишикифүжи/М-11/-тэй учраа тааран барилдаж түүнд ёрикири мэхээр унаснаар 5 даваа, 4 унаатай боллоо.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-11/ өнөөдөр Митакэүми/М-14/-тэй учраа тааран түүнд хатакикоми мэхээр унаснаар 3 даваа, 6 унаатай болоод байна.
Рога А.Амарсанаа /М-9/ энэ өдөр Фүжинокава/М-7/-тай хүч үзэн барилдаж түүнд хатакикоми мэхээр унаснаар 3 даваа, 6 унаатай болоод байна.
Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/ энэ өдөр Гонояама/М-9/ учраа тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 3 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.

Хамгийн ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-5/ энэ өдөр Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/-тай учраа тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр давснаар 3 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Хакүнофүжи/М-3/ энэ өдөр Дайэйшёо /М-4/-той учраа тааран хүчээ сорьж түүнд цүкидаши мэхээр унаснаар 5 даваа, 4 унаатай болсон бол Дайэйшёо 3 даваа, 6 унаатай байна.
Ёшинофүжи /М-1/ энэ өдөр Таканошёо /М-3/-тэй учраа тааран барилдаж түүнийг цүкиотоши мэхээр хаяснаар 5 даваа, 4 даваатай боллоо.

Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэн өнөөдөр Ура/М-2/-тай хүчээ сорьж түүнийг сакатоттари мэхээр хаяснаар 8 даваа, 1 унаатай болж энэ башёгийн анхны 50 хувийн амжилтаа хийсэн бөх болоод байна.
Озэки Аонишики энэ өдөр Вакатакакаге/М-2/-тэй барилдаж түүнийг кирикаэши мэхээр хаяж 7 даваа, 2 унаатай боллоо.

Хацү башёгийн 9 дэх өдөр Озэки Котозакүра, Сэкиваке Такаясү-тэй учраа тааран барилдаж түүнийг цүкиотоши мэхээр давснаар тэд адилхан 6 даваа, 3 унаатай болов.
Ооносато Хацү башёгийн 9 дэх өдрийн барилдаанд Комүсүби Вакамотохару-тай тааран хүч үзэж түүнд ошидаши мэхээр унаж 5 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.




Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!