
Аргын тооллын 2025 оны 1 дүгээр сарын 20. Мягмар /Өлзийт/ гараг. Билгийн тооллын XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээгч модон могой жилийн өвлийн дунд шарагчин үхэр сарын шинийн 2. Ангараг /Наран/ гараг. Тооно одтой, Долоон улаан мэнгэтэй. Хөх морь өдөр.
Өдрийн наран 8 цаг 33 минутад мандаж, 17 цаг 33 минутад жаргана. Тухайн өдөр бар, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал адгуус муулах, гарагийг тахих, тангараг тавих, гэр, байшингийн суурь тавихад сайн. Гэр бүрэх, хэрүүл тэмцэл хийх, улаа гаргах, хиншүү хярвас гаргахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод хойшоо мөрөө гаргавал зохистой. Их хүйтэн болох /10 цаг 11 мин/.Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!