
Токио хотын Кокүгикан ордонд мэргэжлийн сүмо бөхийн 2026 оны Хацү башё /2026.01.20/ 11 дэх өдрийн барилдааны тоймыг та бүхэнд толилуулж байна.
Чиёошома Г.Мөнхсайхан /М-11/ өнөөдөр Асакорюү/15/-тэй оноолт тааран барилдаж түүнд сүкүинаге мэхээр ойчиж 4 даваа, 7 унаатай боллоо.
Макүүчид анх удаа дэвшин барилдаж байгаа Асахакүрюү Р.Жамъяантогтох/М-17/ Токихаяатэ/М-10/-тэй учраа тааран түүнд шитатэнаге мэхээр унаснаар 6 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж байна. Рога 4 даваатай байна.
Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/ энэ өдөр Рога А.Амарсанаа/М-9/-тай учраа тааран барилдаж түүнд уватэдашинаге мэхээр унаснаар 6 даваа, 4 унаатай башёг үргэлжлүүлж явна.
Хамгийн ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-5/ энэ өдөр Кинбозан/М-8/-тай учраа тааран хүч үзэн түүнд ёрикири мэхээр унаснаар тэд адилхан 4 даваа, 7 унаатай башёг үргэлжлүүлж явна.

Башёг тэргүүлэгчдийн нэг Атамифүжи/М-4/ энэ өдөр Фүжинокава/М-7/-тай оноолт тааран барилдаж түүнийг окүридаши мэхээр хаяж 9 даваа, 2 унаатай болж тэргүүллээ хадгалаад байна.

Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/ энэ өдөр Дайэйшёо/М-4/-той учраа тааран барилдаж түүнийг цүктотоши мэхээр давснаар 5 даваа, 6 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Комүсүби Охо өнөөдөр Ёшинофүжи/М-1/-тэй оноолт тааран хүч үзэж түүнд уватэнаге мэхээр ойчиж 7 унаатай болсон бол Ёшинофүжи 6 даваа, 5 унаатай болов.

Озэки Аонишики энэ өдөр Хакүнофүжи/М-3/-тэй барилдаж түүнийг шитатэнаге мэхээр хаяснаар 2 унаа, 9 даваатай болоод байна.
Озэки Котозакүра башёгийн 11 дэх өдөр Таканошёо /М-3/-той учраа таарч хүч үзэн түүнд ёрикири мэхээр унаснаар 7 даваа 4 унаатай болоод байна.

Их аварга Ооносато Хацү башёгийн 11 дэх өдрийн барилдаанд Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэнтэй оноолт тааран барилдаж түүний ёрикири мэхээр давснаар 4 унаа, 7 даваатай болов. Киришима 8 даваа, 3 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Их аварга Хоошёорюү Хацү башёгийн 11 дэх өдрийн барилдаанд Сэкиваке Такаясү -тэй таарч барилдан түүнийг тоттари мэхээр давснаар 8 даваа, 3 унаатай болов. Такаясү 4 унаатай болоод байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!