Өнөөдөр буюу 2026 оны 1 дүгээр сарын 26-ны Даваа /Саран/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
10:00 цагт МҮХАҮТ-д: Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2026” нэгдсэн үйл ажиллагааг зохион байгуулна.
11:40 цагт Соёлын яамны байранд: Дуут урлан өв соёлын урлаач бүтээлийн үзэсгэлэнгийн нээлтболно.
“Монголын Залуучуудын Эвсэл” ТББ-аас “Иргэний нийгмийн 7 хоног” болгон тэмдэглэнэ.
-"Хүнсний зориулалттай дахин боловсруулсан PET хуванцар савлагааг хэрэглээнд нэвтрүүлэх тухай" сэдэвт уралдааны бүтээлийг 2026 оны хоёрдугаар сарын 2-ныг хүртэл хүлээн авна.
Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагаас орон нутгийн түүх, соёлын үнэт өв, иргэдийн аж амьдрал, онцлог, уламжлалыг олон нийтэд сурталчлан таниулах, өвлүүлж хамгаалах ажлыг дэмжин #АМИННУТАГ сэдэвт видео контентын уралдааныг орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллага, уран бүтээлчид, сонирхогчдын дунд зарлаж байна. Бүтээлийг 2026 оны гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээн авна.

Төв цэнгэлдэх хүрээлэнд: “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх-2025” 2026 оны гуравдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Монголын үндэсний музейд: “Монголчуудын уламжлалт хувцас, гоёл чимэглэл” үзэсгэлэн хоёрдугаар сарын 2-ныг хүртэл гарна.
Завхан аймгийн 24 суманд: Соёлын өвийг таниулах аян хоёрдугаар сарын 10-ныг хүртэл үргэлжилнэ.
Швейцарын Цюрих хотын Ритберг музейд: “Монгол орон: Цаг хугацааны аялал” тусгай үзэсгэлэн хоёрдугаар сарын 26-ныг хүртэл гарна.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!