Дорнод аймгийн Халхгол сумын нутагт хоёрдугаар сарын 21-ний өдрөөс эхлэн байгалийн гамшигт үзэгдэл болж, улмаар зам, даваа хаагдаж, айл өрхүүдийн хашаа, малын бэлчээр цасанд дарагдсан тул хор уршгийг арилгахаар ажиллаж байна.
Тухайлбал, цасанд боогдсон зам, давааг чөлөөлөхөд шаардлагатай хүн, хүч хэрэгсэлээр ханган, шаадрлагатай шатахуун түлшний дэмжлэг үзүүлэн, Зэвсэгт хүчний жанжин штаб, Онцгой байдлын албан хаагчид, болон төрийн байгууллагууд, иргэд зам гаргах, айл өрхүүдэд тусламж үзүүлэх ажлыг зохион байгуулан ажиллаж байгаа аж. Яг одоогийн байдлаар тус бүсийн орчмоор цасан шуурга шуурсан хэвээр, гамшгийн эрсдэл буураагүй байгаа тул иргэд, малчид тээвэрчид та бүхэн цаг агаарын урьдчилан сэргийлэх мэдээллийг тухай бүрт хүлээн авч, цасан шуурга намжтал аюулгүй байдлаа хангахыг зөвлөе гэж Улсын онцгой комиссоос мэдээллээ.


Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!