
Аргын тооллын 2026 оны 3 дугаар сарын 3. Мягмар /Өлзийт/ гараг. Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийн хаврын тэргүүн цагаан бар сарын шинийн 15. Ангараг /Өлзийт/ гараг. Нэг цагаан мэнгэтэй, Бага морь одтой, улаан хулгана өдөр.
Өдрийн наран 7 цаг 33 минутад мандаж, 18 цаг 39 минутад жаргана. Тухайн өдөр луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул аливаа үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, угаал үйлдэх, хүүхэд үрчлэн авах, урлан бүтээхэд сайн. Улааны үйл, төлөг тавих, морь уралдахад муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Сар бүтэн хиртэнэ. 03/03-ны 18:44 өөс 22:23 хооронд 3 цаг 27 минут үргэлжлэх бөгөөд оргил үе нь 03/03-ны 19:33-д тохиолдоно. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад өлзийтэй сайн.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!