
Сүмо бөх сонирхогч та бүхэндээ Осака хотноо болж байгаа Японы мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн буюу Хару башёгийн 6 дахь өдрийн /2026.03.13/ барилдааны тоймыг толилуулж байна.

Чиёошома Г.Мөнхсайхан/М-14/ өнөөдөр Асахакүрюү Р.Жамъянтогтох /М-16/-тэй оноолт тааран барилдаж түүнийг ёрикири мэхээр хаяж 3 даваа, 3 унаатай болсон бол Асахакүрюү 4 даваа, 2 унаатай байна.

Ахмад сумоч Тамаваши Б.Мөнх-Оргил/М-9/ өнөөдөр Гонояама/М-10/-тай оноолт тааран барилдаж түүнд ошидаши мэхээр унаснаар 1 даваа, 5 унаатай башёг үргэлжлүүлж явна.

Рога А.Амарсанаа/М-10/ энэ өдөр Шодай/М-8/-тэй учраа тааран барилдаж түүнд уватэнаге мэхээр унаж 2 даваа, 4 унаатай боллоо.

Ошёома П.Дэлгэрбаяр /М-7/ энэ өдөр 2 өдөр өнжсөн Онокацү Б.Чойжилсүрэн /М-6/-тэй таарч барилдан түүнд хансокү мэхээр унаж 2 даваа, 4 унаатай боллоо. Харин Онокацү 1 даваа, /1-3-2/ 3 унаатай боллоо.
Башёг тэргүүлэгчдийн нэг Таканошёо/М-4/ энэ өдөр Котошёохо/М-5/-той барилдан түүнд цүкиотоши мэхээр ойчиж 5 даваа, 1 унаатай болов.
Сэкиваке Киришима Б.Лхагвасүрэн энэ өдөр Ёшинофүжи/М-1/-тэй оноолт тааран барилдаж түүнийг уватэнаге мэхээр хаяж 5 даваа, 1 унаатай башёг үргэлжлүүлж байна.
Башёг тэргүүлж явсан Сэкиваке Такаясү өнөөдөр Вакатакакаге /М-1/-тэй хүч үзэн барилдаж түүнд уватэдашинаге мэхээр унаснаар 1 унаа, 5 даваатай боллоо.
Озэки Аонишики өнөөдөр Охо/М-3/-той учраа тааран барилдаж түүнд кимэдаши мэхээр унаснаар 3 унаа, 3 даваатай башёг үргэлжлүүлж байна.
Озэки Котозакүра энэ өдөр Комүсүби Атамифүжи-тэй учраа тааран түүнд ошидаши мэхээр унаснаар тэд адилхан 3 даваа, 3 унаатай болов.
Их аварга Хоошёорюү башёгийн 6 дахь өдөр Хирадоүми/М-3/-тэй таарч барилдан түүнийг ошидаши мэхээр хаяснаар 5 даваа, 1 унаатай болоод байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!