Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Гуравдугаар сарын 14, 15-нд ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.
2026 оны 03-р сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, Сэлэнгийн сав газар болон Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Бусад нутгаар багавтар үүлтэй, цас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр 9-14 хэм, болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 1-6 хэм дулаан, бусад нутгаар 4 хэмийн хүйтнээс 1 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Өмнөх хоногоос 5 хэмээр дулаарч .0-2 хэм хүйтэн байна
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр. Өмнөх хоногоос 3 хэмээр дулаарч 2-4 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Өмнөх хоногоос 4 хэмээр дулаарч 3-5 хэм хүйтэн байна.
2026 оны 03-р сарын 15-19 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Гуравдугаар сарын 16-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Тэс, Орхон, Сэлэнгэ голын хөндийгөөр, 17-нд баруун аймгуудын нутгийн зүүн, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 18-нд төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, 17-18-нд говь, тал, хээрийн нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 17, 18-нд нутгийн зүүн хэсгээр хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 хэм, өдөртөө 12-17 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 8-13 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 2 хэмийн хүйтнээс 3 хэм дулаан, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 1-6 хэм, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 5-10 хэм хүйтэн байна.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!