
Өнөөдөр буюу 2026 оны 4 дүгээр сарын 30-ны Пүрэв /Бадрангуй/ гарагт болох зарим үйл явдлыг тоймлон танилцуулж байна.
Өнөөдөр: Олон улсын жааз хөгжмийн өдөр тохиож байна.
10:00 цагт Төрийн ордонд: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
12:00 цагт Үндэсний мэдээллийн төвд: Монголд дотоод орчны агаарын бохирдлыг шинжлэх, бууруулах болон цэвэршүүлэх чиглэлээр анх удаа цогц үйлчилгээ нэвтэрч байгаа талаар “China Mongol Pharma Bridge” компани мэдээлэл хийнэ.
12:30 цагт Үндэсний мэдээллийн төвд: Туулын хурдны замын төсөл хэрэгжүүлэгч компанид Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид болон удирдлагууд давуу эрх олгосон нь иргэдийн эрхийг зөрчиж буй асуудлаар АТГ, Эрүүгийн цагдаагийн алба, Тагнуулын ерөнхий газарт хандсан талаар мэдээлэл хийнэ.
14:00 цагт МУБИС-ийн хичээлийн II байранд: МУБИС-ийн Сэтгүүл зүйн тэнхимийн “Хэвлэлийн эрх чөлөө-Бидний эрх чөлөө” өдөрлөг болно.
Хэвлэлийн хүрээлэнгийн мэдээллийн төвд: “Энх тайван ирээдүйг бүтээх нь: Хүний эрх, хөгжил, аюулгүй байдлын төлөөх Хэвлэлийн эрх чөлөө” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулна.
Төв цэнгэлдэх хүрээлэн, Барилгачдын талбай, Жуковын талбай, Налайх дүүрэг, “Соёлын төв ордон”-ы талбайд: “Тэрбум мод экспо” үзэсгэлэн худалдааг 5 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл зохион байгуулна.
МУЭ-ийн Арт галерейд: Зураач Л.Амарсанаагийн “FIFTY” уран бүтээлийн үзэсгэлэн энэ сарын 30-ныг хүртэл гарна.
“Hue арт” галерейд: МУЭ-ийн гишүүн, зураач Ц.Соёлмаагийн “Зэрэглээн цаана” үзэсгэлэн 5 дугаар сарын 16-ныг хүртэл гарна.
Улаанбаатар дахь Хятадын соёлын төвд: “Уран бүтээлийн хур-Олон улсын хятад хэлний өдөр” сэдэвт орчин үеийн хятадын уран бичлэг, дүрслэх урлагийн шилдэг уран бүтээлчдийн үзэсгэлэн 5 дугаар сарын 20-ныг хүртэл гарна.
Австралийн Мельбурн хотноо: Жендерийн тэгш байдлын асуудлаарх “Women Deliver 2026” олон улсын бага хурал энэ сарын 30-ныг хүртэл болно.
ОХУ-ын Эрхүү хот дахь В.С.Рогалийн нэрэмжит урлагийн төвд: Орос, Монгол Улсын хооронд дипломат харилцаа үүссэний 105 жилийн ойд зориулсан “Монгол орон Эрхүүгийн зураачдын нүдээр” уран бүтээлийн үзэсгэлэн 5 дугаар сарын 28-ныг хүртэл гарна.
Москва хотын Кремлийн музейд: “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн 7 дугаар сарын 19-нийг хүртэл гарна.
Архангай аймгийн "Ара арена" спортын ордонд: “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Дэвсэн бүжье-2” олон талт уралдаан болж байна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!