Улаанбаатар, 2026 оны дөрөвдүгээр сарын 30 /МОНЦАМЭ/. Нийтийн тээврийн үйлчилгээнд хоёр ширхэг карт уншигч төхөөрөмж байршиж, төлбөрөө төлдөг.
Тэгвэл энэ сарын 2-ны бямба гарагаас эхлэн үүнийг халж, нэг төхөөрөмжөөр төлбөрөө төлөхөөр болжээ. Мөн буухдаа картаа дахин дарах шаардлагагүй болж байна. Нэг төхөөрөмжтэй болсноор иргэдэд хялбар, ойлгомжтой байна. Зорчигчид
-UB card аппликейшн
-QR
-Зориулалтын карт зэргээс сонгон нийтийн тээврээр зорчсон төлбөрөө төлөх боломжтой аж.
Түүнчлэн 100 байршилд байршуулсан киоскоос нэг удаагийн цаасан тасалбар авч төлбөрөө төлөх боломжтой бөгөөд тасалбар тухайн өдөр хүчинтэй. Ингэхдээ бүх банкны картаа ашиглан төлбөрөө төлөх боломжтой юм. Картаа UB Card аппликейшнийг ашиглаж хуучин UMoney картаа цэнэглэнэ. Мөн Toki, Monpay, SocialPay зэрэг аппликейшн ашиглан цэнэглэхыг Нийслэлийн нийтийн тээврийн газраас мэдээлэв.

Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!