
Аргын тооллын 2026 оны 5 дугаар сарын 03. Ням /Наран/ гараг. Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх Гал Морин жилийн хаврын адаг хар луу сарын шинийн 17, Адъяа /Саран/ гараг. Гурван хөх мэнгэтэй, Онгоц одтой, Улаагчин үхэр өдөр.
Өдрийн наран 5 цаг 31 минутад мандаж, 20 цаг 07 минутад жаргана. Тухайн өдөр тахиа, могой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр гэмтнийг эрэх, байцаах, шийтгэх, лус тахих, мал арилжих, гэр бүрэхэд сайн. Цөөрөм байгуулахад муу.
Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!