
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөөдөр нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна.
2026 оны тавдугаар сарын 04-ний 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар солигдмол үүлтэй. Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр бага зэргийн хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи нутгийн хойд хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Нутгийн хойд хэсгээр сэрүүсэж, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 15-20 хэм, говийн бүс нутаг, Дарьгангын тал нутгаар 25-30 хэм, бусад нутгаар 20-25 хэм дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 21-23 хэм дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 23-25 хэм дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс хойш эргэж секундэд 7-12 метр. Өдөртөө 18-20 хэм дулаан байна.
2026 оны тавдугаар сарын 05-09 хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Тавдугаар сарын 05-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 06-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 07-нд төв, зүүн, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар бороо, нойтон цас орно. Салхи 05-нд нутгийн зарим газраар секундэд 15-17 метр, 06-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. ихэнх нутгаар сэрүүсэж, шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 3-8 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 5-10 хэм, бусад нутгаар 2 хэм хүйтнээс 3 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр 5-10 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 17-22 хэм, бусад нутгаар 11-16 хэм дулаан байна. 07-нд нутгийн баруун хагаст, 08-нд ихэнх нутгаар бага зэрэг дулаарна.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!