
Аргын тооллын 2026 оны 6 дугаар сарын 15 Даваа /Саран/ гараг. Билгийн тооллын XVII жарны “Сүрээр дарагч” хэмээх гал Морин жилийн Зуны тэргүүн харагчин могой сарын шинийн 30, Сумъяа /Саран/ гараг. Таван шар мэнгэтэй, Гөрөөсөн толгой одтой, цагаан бич өдөр.
Өдрийн наран 4 цаг 52 минутад мандаж, 20 цаг 53 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн.
Эл өдөр үл зохилдох сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, мал түгээх, урлан бүтээхэд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу.
Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!